Өнгөрсөн хоногт /2022*06*23/ улсын хэмжээнд коронавируст халдварын 23 тохиолдол шинээр батлагджээ.

Илэрсэн халдварын

  • 16 нь Улаанбаатар хотод,
  • 7 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 928,437-д хүрсэн гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 119 хүн эдгэрсэн бол одоогоор 790 хүн хяналтад байгаа аж.