”Хүннү Эйр”-ийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн гэнэ
2014/05/29
Өнөөдрөөс долоо хоногийн өмнө иргэний агаарын тээврийн "Изинис Эйрвиз" компани үйл ажиллагаагаа зогсоож 200 гаруй хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжсэн.
Тус компани санхүүгийн алдагдлаа нөхөж дийлэхгүйд хүрснээс дампуурлаа зарласан гэж хэлж болно. Тэгвэл эдийн засгийн хүндрэл дараагийн бас нэгэн авиа компанид нөлөөлж эхэлсэн талаар эх сурвалж мэдээлжээ.
Энэ нь "Хүннү Эйр" компаний санхүүгийн нөхцөл байдал хүндэрч дампуурлаа зарлах дээрээ тулаад байгаа аж. Учир нь тус компани сүүлийн хоёр сарын хугацаанд ажилчдынхаа цалинг олгоогүй байна. Үүнийг нь компанийн дотоод нууц хэмээн ихэд нууцалж байгаа сурагтай.
Тус компани дотоодын 10 чиглэлд, олон улсын 6 чиглэлд “Покер-50” “Аэрбас-А319” маркын онгоцоор нислэг үйлддэг. 2014 оны 06-р сарын 09-ний өдрөөс эхлэн анх удаа "Улаанбаатар-Парис" чиглэлд шууд нислэг хийж эхлэхээр бэлтгэл ажлаа базааж байгаа аж.
“Хүннү Эйр” компаний санхүүгийн нөхцөл байдал нэлээд эртнээс муудаж эхэлсэн гэх. Бүр тодруулбал “Изинис Эйрвиз” компани үйл ажиллагаагаа зогсоохоос өмнө дампуурлаа зарлаж магадгүй гэсэн яриа газар авсан байжээ. Гэвч тэдэнд нэг өрсөлдөгч нь дампуурлаа зарласан нь эерэг нөлөө үзүүлнэ гэсэн горидлого байсан нь лавтай. Харамсалтай нь “Хүннү Эйр” компанийн нислэгийн чиглэлд зорчигч болон ачаа тээвэрлэлтийн хэмжээ нэмэгдээгүй, мэдэгдэхүйц нөлөө үзүүлэхгүй байгаа талаар эх сурвалж онцолжээ.
Ямартай ч тус компанийн зүгээс албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоох болсноо мэдэгдээгүй ч энэ мэт яриа газар авсан байна.
Б.Оргил
Зочин · 2014/05/30
Та доорх линк рүү орж бүртгүүлснээр бүртгэлийн 2$ таны дансанд орох ба ц******ид энэхүү сайтад нэвтэрсэн гишүүн бүрийн тоогоор таны дансанд 0.5$ нэмэгдэж орох болно. Доод тал нь 30$ болход та мөнгөө авах эрхтэй болно. Ингээд л болоо. Энэ сайт руу ороод “Register Now” дарж бүртгүүлнэ. http://Cash4Visits.com/ref.php?refId=318943
Зочин · 2014/05/30
эзэд нь гадаад, дотоодод хаус авах, дэлхий тойрон зугаалж тансаглаж байхад өөр яахав дээ.
Зочин · 2014/05/30
Монголчууд монгогуй ядуу болж байна. Аймгууд руу автозамын нохцол сайжирч байгаа болохоор ардууд машинаар явахыг илууд узэж байгаа байх
Зочин · 2014/05/30
тэр яам
Зочин · 2014/05/30
Ajilgui bolson yum nuud ataarhaad baihiin .
Зочин · 2014/05/30
Toroino Toroino
Зочин · 2014/05/30
ene medeeg uur neg site-s un****d daxin xartal ustgasan bx yumaa. Xuurxiis uxtlee nuuj bga bololtoi. Ugaasaa l todorxoi bxad yund ingej bdag yum be. Mongol dayaraa elgeeree mulxuud bxad Hunnu air toroiloo yu KKK