Энэ үеэр дуучин Н.Наранбаатар "Алтангадас" одонгоор шагнууллаа. Н.Наранбаатар нь 1982 оны долоодугаар сарын 16-нд Монгол улсын Баянхонгор аймагт төрсөн. Поп, жазз урсгалаар дуулдаг бөгөөд "Миний Захидал" цомгоо 2016 онд гаргасан.

2012 оны есдүгээр сард Ц. Намсрайжавын нэрэмжит Улсын филармонид уригдан гоцлол дуучнаар өнөөг хүртэл ажиллаж байгаа.

Тоглолтууд

  • 2012 оны дөрөвдүгээр сарын 13-нд “Strаngers in the Night” нэртэй анхны бие даасан жазз тоглолт
  • 2013 оны хоёрдугаар сарын 13,14-нд дуучин Хулантай хамт "Би чамд хайртай" тоглолт[
  • 2013 оны долоодугаар сарын 11-нд Улсын их баяр наадмын төрийн хүдэтгэлийн концертод оролцсон
  • 2014 оны хоёрдугаар сарын 13,14-нд дуучин Хулантай хамт "Би чамд хайртай 2" тоглолт
  • 2015 оны арванхоёрдугаар сарын 12-нд Франк Синатра 100 насны ойд зориулсан хүндэтгэлийн концерт
  • 2018 онд дөрөвдүгээр сарын 14-нд “Come Fly With Me“ жазз свинг тоглолт

Шагнал, амжилт

  • 2007 онд БНХАУ-д зохион байгуулагдсан 6000 гаруй оролцогчидтой олон улсын дуулаачдын уралдаанд 4-р байр
  • 2011 онд ОХУ-н Буриад хотноо жил бүр зохион байгуулагддаг олон улсын дуулаачдын фестивалд тэргүүн байр
  • 2015 онд Монголын рок, попийн оны залуу шилдэг (дебют) дуучин
  • 2015 оны хоёрдугаар сард Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Монгол улсын соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан
  • 2015 оны гуравдугаар сард ОХУ улсад болсон олон улсын дуулаачдын фестивалийн Гранпри шагналт