“Номин”-гийн Ш.Баярсайхан түүний өмгөөлөгч “лифтний” Б.Баасанцогт, буурал А.Гансүх нар нийлж “Ариг" банк- ны хувьцааг “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатаас дээрэмдэх үйл ажиллагаа үргэлжилж байгааг монголчууд мэднэ. Чухамдаа “Ариг” банкны үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээг одоогийн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээр эхлүүлсэн.

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат хүнд бууж өгдөггүй, өөрийнхөөрөө ямар ч зүйлд зүтгэдэг, шазруун аавын хүү болохоор өөрийн шударга зан чанараасаа болж хонгилын торонд нэхэгдсэн. Монголбанк ч хүч хүрээгүй тул Б.Эрдэнэбатыг “аавынд” суулгаж байж хувьцааг нь булааж авах явдал байв.

 

Ингэж Монголбанк бүх бэлтгэлээ хангаж, “Ариг” банкны гол хувьцаа эзэмшигч Б.Эрдэнэбатыг оролцуулахгүйгээр хувьцаа худалдах ажиллагааг хууль бусаар эхлүүлсэн байдаг. Үүний тулд 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Эрдэнэбатыг дуудаж танилцуулснаас тавхан хоногийн дараа түүнд “Монгол Улсын Нэрийн  өмнөөс” хэмээн уншууд ялыг долоон жил болгож авдарласан. Хуулийн мас ингэж хонгилоор ажилласан ажилласаар ч байна...

 

 

Анх Б.Эрдэнэбатд холбогдох эрүүгийн хэр шүүхэд шилжихэд түүн хэргийг дутуу боосон хэмээн буцаасан байдаг. Гэтэя тухайн үеийн Нийслэлийн ерөнхий прокурор Ш.Нямдорж, Ш.Баярсайханы өмгөөлөгч “оцогнотч" Б.Баасанцогт нар найз Хан-уул дүүргийн эрүүгийн шүүхийн дарга И.Ганбат руу утас цохиж, “Наад хэргээ авчих” гэж тушааснаар хонгил эхэлсэн.

 

Бүр тодруулбал, хэргийг тухайн өдөр заавал авахуулах гэсэн сонирхол нь шинээр шүүгчээр томилогдож ирсэн Д.Доржсүрэнг А.Гансүх, Б.Баасанцогт  нарын оролцоотойгоор  шүүгчээр томилсон  нь нэгэнт  ил  болсон.  Шүүхийн хонгил анхан шатны шүүх дээр маш сайн  ажилласны  хүчинд  Б.Эрдэнэбат шоронд орж, түүний араар  “Номин”-гийн  Ш.Баярсайханд  “Ариг” банкин дахь 39 хувийн хувьцаагаа 58 хувь болгож тэрээр бэрдийн хүслээр гүйцээсэн гэдэг . Бүр туүнээс ч өндөр хувь эзэмшдэг  болсныг нотлох баримтыг уншигч та харж байна.

 

Монгол - банкны луйвар ч ил цагаандаа гарчээ . 2022 оны 04 дүгээр сарын 14-ний огноотой Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн гарын үсэг бүхий "Хувь нийлүүлэх хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай" албан бичгийг Ариг банкны ТУЗ- ийн дарга П.Мөнх-Эрдэнэд илгээжээ. Банкны  хувь эзэмшигчдийн төвлөрлийг сааруулж, нэг хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү хувь эзэмшихийг хориглож, банкны либералчлал яриад байсан Б.Лхагвасүрэн хөшигний ард ийм хорыг л найруулж суудаг байх нь.

 

Банк,Шүүхийнхний Хуулийн Шинэчлэл хийх гээд байгаа нь энэ үү?????

Тодруулбал, Монголбанкны албан бичигт

 

"1.Ариг банкны хувьцаа эзэмшигч "Улаанбаатар импекс" ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 10.583.282.952.00 төгрөгөөр нэмэгдүүлж, банкинд 71.78 хувийг эзэмших

 

2.Ариг банкны хувьцаа эзэмшигч "Улаанбаатар импөкс" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд Ш.Баярсайхан 24.77.138.500 төгрөг буюу 42.09 хувь, Номин тав трейд" ХХК 11.580.460.000 төгрөг буюу 19.67 хувь, Номин бизнес клуб 3.500.000.000 төгрөг буюу 5.94 хувь, Номин фүүдс ХХК 2.600.000.000 төгрөг буюу 4.42 хувь, Номин хайпөрмаркет ХХК 2.000.000.000 төгрөг буюу 3.40 хувийг эзэмшихийг зөвшөөрчээ. "Нууц" хэмээн тамгалж байгаад үйлдсэн уг албан бичгээр бол ерөөсөө л Ариг банкны хувьцааг Ш.Баярсайхан өөртөө төдийгүй Номингийн супермаркетуудаараа тараачихсан төдийгүй Ш.Баярсайхан болон түүнйй хонгил Ариг банкийг дээрэмдчихсэн юм байна.

 

Шударга бус зүйл хэзээ нэгэн цагт задарч үнэн тодордог жамтай. “Ариг" банкийг дээрэмдсэнийг Ерөнхий сайдын мэдээллээр тодорхой болж таарсан. Өдгөө тус банкийг дээрэмдэхэд оролцсон нөхөд Хан-уул дүүргийн шүүгчид,“Номин”- гийн Ш.Баярсайхан түүний өмгөөлөгч Б.Баасанцогт нар өөрийн төлөөний хүн захирал И.Галбуяндаа ялыг нь үүрүүлэхээр шүүхэд хэргийг нь шилжүүлжээ.

 

Харин Б.Эрдэнэбатын хувьд банкаа дээрэмдүүлээд зогсохгүй уг хэрэгт өчнөөн тэрбум төгрөгийн хохирол хүлээсэн хүн. Анх хууль хяналтын байгууллагад Б.Эрдэнэбатаас гомдол гаргэж, хэрэг үүсгэсэн байтал энэ хэргийн гадна үлдээгээд байгаа нь ихэд сонирхол татна. Түүнийг яагаад шүүх нь хүртэл хохирогчоор тогтоохгүй, “Ариг” банкны 32.78 хувь буюу 73 тэрбум төгрөгийн хохирлыг үл тоож байгаа нь хэргийг дүр эсгэн шийдвэрлэж, өмнө нь дээрэмдсэн хувьцааг нь Номингийн Баярсайханд үлдээх гээд улайраад байгаа мэт хардлага төрж байна.

 

Монголын шүүх хохирогчийн хохирсон хохирлыг төлүүлэх, гэмт хэргийн хор уршиг арилгуулах зорилготой ажилладаг байтал өдгөө энэ чиг үүргээ хэрэгжүүлэхгүй муйхарлан зүтгэх нь ямар учиртай юм бэ?

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн тэдэнтэй ашиг сонирхлын зөрчилгүй шүүгчдэд хэрэг нь шилжсэн. Тэд яаж ийж байгаад татгалзаж чадсан. Учир нь Б.Баасанцогтын өөрийн ганц найз И.Ганбатад хэрэг шилжүүлэх туйлын зорилго нь биелж байгаа нь энэ Ш.Баярсайханы Улсын Их дэлгүүрийн хувьцйанаас угааж олсон мөнгө ямар олон хүнийг гэмт хэрэгт бурантаглан хөтлөнө вэ?

 

"Номин”-гийн Ш.Баярсайханы хүслийг  гүйцээхэд Б.Баасанцогт түүний найзууд И.Ганбат, Д.Доржсүрэн нар өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр өөрсдийн хийсэн үйлийн үрээр өөрсдийгөө шүүх цаг ирдэг юм байна. "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатаас гаргасан гомдлоор И.Ганбат, Д.Доржсүрэн нарыг АТГ, Шүүхийн сахилгын хороонд өмнөх хэргээр нь шалгуулж дуусаагүй байхад дараагийн хэрэг нь мөн л ашиг сонирхолтойгоор явагдаж байна. Угтаа ашиг сонирхлын зөрчилтэй шүүгчид хэргийг шүүхээс татгалздаг хуулийн заалттай.

 

Б.Баасанцогтод холбогдох албан тушаалын ноцтой гэмт хэрэг эцэстээ ямар ч шийтгэлгүйгээр дуусах вий гэдэг хардлага зүй ёсоор төрж байна. Хонгил задарлаа, шударга ёс тогтлоо гэж нийгэм ойлгож АТГ, прокурорын шалгаж боосон хэрэг Б.Баасанцоггын хонгилоор ороод дашийн шог болох вий дээ. Авлигагүй төр улс болно, авлигачдаа хөөж зайлуулна, цэвэрлэнэ хэмээн улс даяар мэдэгдсэн ЕРӨНХИЙ САЙД, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ! Авлигын хонгил чинь улам бүр төгөлдөржиж, хууль шүүх, өмгөөлөгчдөөсөө хальж Монгол Улсын төв банк нь хүртэл гар дүрж, хонгил бүтээхэд оролцдог болчихоод байна! А.Гансүх, Б.Баасанцогт нарын хонгилын ноцтой баримтыг үргэлжлүүлэн дэлгэх болно.

 

Б.Цэцэг

Эх сурвалж:” Өдрийн сонин”