Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээв

Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, Монгол Улсын соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьт гол дүрийг бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концертыг хөтөлж, 220 гаруй концертыг найруулан үзэгч түмний хүртээл болгож, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолтыг зохион байгуулан Монголын үндэсний болон эстрад урлагийг олон улсад сурталчлан таниулж, Монгол Улсын соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.