"DOZ entertainment"-ийн захирал, жүжигчин Ш.Доржсүрэнд Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монгол Улсын Гавьяат жүжигчин цол олголоо. 

Тэрбээр хошин урлагийн болон тайз, дэлгэцийн олон дүр бүтээж, үзэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. 

Эдгээрээс онцолбол "Тамгагүй төр", "Гэм зэм" жүжигт бүтээсэн дүрүүд нь олон нийтийн магтаал сайшаалыг ихээхэн хүлээсэн билээ.