Эрүүгийн цагдаагийн албанаас “Наадмын тасалбарыг шаглаж 400 мянган төгрөгөөр зарна” гэх зарын дагуу шалгалтын ажиллагаа эхлүүлсэн.

Тэгвэл шалгалтын хүрээнд бүлэг этгээдийг шуурхай илрүүлэн нийт 215 ширхэг тасалбарыг хураан авсан бөгөөд ШӨХТГ-т шилжүүлэхээр болжээ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "Эрүүгийн цагдаагийн алба гурван этгээдийг олж тогтон шалгалтын ажиллагааг хийж байна. Ингэхдээ тодорхой тооны наадмын билетийг үнэ нэмж, худалдан борлуулсан асуудлыг илрүүлж, билетүүдийг хурааж авсан. Тус хэргийг харьяаллын дагуу ШӨХТГ руу шилжүүлэхээр ажиллаж байна. Цаашид энэ чиглэлд хяналтуудыг тавьж ажиллана" гэв.