Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 248 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 945,900 болж нэмэгдэв.

Илэрсэн халдварын

  • 101 нь Улаанбаатар хотод,
  • 147 нь орон нутагт буюу 7 аймагт тус тус бүртгэгдсэн байна.

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 754 хүн эдгэрсэн бол одоогоор 1,648 хүн хяналтад байна.

Коронавирусийн халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.