Өнөөдрөөс буюу 2022 оны наймдугаар сарын 1-ний өдөр 5-11 настай хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажил эхэлж байна. Дархлаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагчдынх нь зөвшөөрлөөр, зөвшөөрлийн хуудас бөглөсөн  тохиолдолд хүүхдэд хийх юм. 

Хүүхдүүдэд хийж буй вакцин нь АНУ-аас хандивласан 300 мянган тун Pfizer вакцин бөгөөд  ХӨСҮТ-ийн вакцин биобэлдмэлийн агуулахын гүн хөлдөөгчид хадгалж буй юм.