Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 366 хүнээс КОВИД-19-ийн халдвар илэрсэн байна. Энэ нь өмнөх өдрөөс 27-оор нэмэгдсэн үзүүлэлт юм. Нийт илэрсэн халдварын тохиолдлын 189 нь Улаанбаатарт, 177 нь орон нутагт бүртгэгджээ.

Дорноговь аймагт 66 хүнээс халдвар илэрсэн нь аймгуудаас хамгийн өндөр нь байна. Бусад аймгийн тухайд:

  • Өмнөговь -57
  • Дархан-Уул -13
  • Төв аймаг 11
  • Архангай -6
  • Баян-Өлгий -4
  • Дундговь-3
  • Орхон -6
  • Сүхбаатар -6
  • Ховд аймагт 5 хүн өвчилжээ.