Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 372 тохиолдол шинээр батлагдав.

Мөн хугацаанд уг өвчний улмаас хоёр иргэн нас барсан харамсалтай мэдээлэл байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас эндсэн тохиолдлын тоо 2,121 хүн болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын

157 нь Улаанбаатар хотод
215 нь орон нутагт буюу 10 аймагт бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад нийт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 94,305 болжээ.
зураг

Түүнчлэн өнгөрсөн хоногт 1,448 хүн эдгэрсэн бол одоогоор 13,719 хүн хяналтад байгаа байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.