Дэлхий эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр коронавируст халдвар (КОВИД-19)-ын мутацлагдсан хувилбар /Омикрон ВА4, ВА5/-ын тархалт нэмэгдэж, хоруу чанар нь буурахгүй байна.

 

Мөн Африкийн орнуудад нутагшмал хэлбэрээр бүртгэгдэж байсан сармагчны цэцэг өвчин 5 бүсийн 69 улс, оронд лабораториор батлагдсан тохиолдол 13340 бүртгэгдэж, уг өвчнийг ДЭМБ-аас 2022 оны долоодугаар сарын 23-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал” гэж зарласантай холбогдуулан 2022 оны наймдугаар сарын 4-нөөс эхлэн гадаад орноос ирэх зорчигчид “Эрүүл мэндийн мэдүүлэг” бөглөхөөр боллоо.

 

Иймд зорчигч та агаарын хөлөгт тарааж өгсөн "Эрүүл мэндийн мэдүүлэг"-ийг үнэн зөв бөглөн Хилийн нэвтрэх цэгт шалгуулан хураалгах шаардлагатай.