Дархлаажуулалтад хамрагдсан 5-11 насны хүүхэдтэй эцэг эхчүүдийн АНХААРАЛД
2022/08/04
Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад 5-11 насны хүүхдүүдийг хамруулж эхлээд байна. Үүнтэй холбоотойгоор эцэг, эхчүүдэд зориулан зөвлөгөө мэдээллийг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв гаргасныг хүргэе.
Тухайлбал, вакцин хийлгэсний дараагаар халдвар авсан тохиолдолд хүндээр өвдөхөөс сэргийлэх тул боломжтой байгаа бол хүлээлгүйгээр дархлаажуулалтад хамрагдахыг зөвлөсөн байна.
Түүнчлэн вакцин хийлгэсэн өдөр усанд оруулахгүй байх, шингэн зүйл хангалттай уулгах, маажуулахгүй байх зэргийг зөвлөжээ.