Коронавируст халдварын 179 тохиолдол бүртгэгдлээ
2022/08/08

Өнгөрсөн хоногт 179 хүн коронавирусийн халдвар авсан нь PCR шинжилгээгээр батлагдаж, нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 961,171 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын
- 136 нь Улаанбаатар хотод
 - 43 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
 
Харин тус хугацаанд 923 хүн эдгэрч, 13,787 хүн хяналтад байгаа талаар ЭМЯ-наас мэдээлэв.
Орон нутгийн хувьд:
- Баянхонгорт - 4
 - Өмнөговь аймагт - 37
 - Сүхбаатар аймагт хоёр тохиолдол тус тус батлагджээ.
 






                                
                                
                                
                                
                                
					
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
 
				                             
				                        
					