Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсээс шилжилт хөдөлгөөний бүртгэл хийхэд юу бүрдүүлэх шаардлагатай талаарх зөвлөгөөг бэлтгэжээ.

Иргэн өөрийн биеэр /өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэл, итгэмжлэгдсэн иргэн/ засаг захиргааны нэгжийн харьяаллын дагуу шилжин ирж буй сум хорооныхоо улсын бүртгэгчид хандана.

Бусдын хаяг дээр шилжин ирж буй бол хаягийн эзний бичгээр гаргасан зөвшөөрөл

Үйлчилгээний хураамж төлсөн баримт.

ЮУ АВЧ ОЧИХ ШААРДЛАГАГҮЙ ВЭ?

Шилжин ирж буй иргэн өргөдөл бичих шаардлагагүй.

Иргэний үнэмлэх, насанд хүрээгүй хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг авчрах шаардлагагүй.

Шилжин явсны бүртгэл гэж хийгдэхгүй тул шилжин явж буй сум хорооноос хасалт хийлгэх шаардлагагүй.

ЮУГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ?

Кв1. Газар эзэмших /өмчлөхөөс тусдаа гэрчилгээ/ эрхийн гэрчилгээ болон үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх болон бусад гэрээ нь мэдээллийн санд байхгүй тул авчрах шаардлагатай.