Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 68 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.

Үүнээс

  • 43 нь нийслэлд
  • 25 нь орон нутагт буюу Өмнөговь аймагт бүртгэгдсэн байна.

 

Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,749 болов.

Мөн хугацаанд 221 хүн эдгэрсэн бол Төв аймагт нэг иргэн КОВИД-19-ийн хүндрэлээр нас барсан байна. Ингэснээр КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,127 болж байна.

Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын улмаас нийт 3,590 хүн хяналтад байна гэж Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

зураг