Улсын хэмжээнд 80 тохиолдол бүртгэгдэж, нас баралт нэгээр нэмэгджээ
2022/08/30
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагт коронавируст халдварын 80 тохиолдол PCR шинжилгээгээр батлагджээ.
Үүнээс
- 43 нь нийслэлд
- 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Манай улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 978,960 болов.
Орон нутгийн нөхцөл байдлын тухайд, өнгөрсөн хоногт Дархан-Уулд гурав, Орхонд хоёр, Өмнөговьд 31 нэг тохиолдол бүртгэгджээ.
Мөн хугацаанд 392 хүн эдгэрсэн байна. КОВИД-19-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар амиа алдсан иргэний тоо 2,127 боллоо.