Хуш модны самрыг есдүгээр сарын 20-ноос түүхийг зөвшөөрчээ
2022/09/05
Хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр журамд өөрчлөлт оруулсан байна. Өөрөөр хэлбэл самар түүхийг зөвшөөрсөн хугацааг нэг сараар богиносгожээ.
Өмнөх журмаар есдүгээр сарын 10-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд түүхийг зөвшөөрдөг байв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны наймдугаар сарын 4-ний өдрийн А/282 дугаар тушаалаар ‘’Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам’’-ыг ийнхүү шинэчилжээ.
Манай оронд ургаж буй хушин ойн сангийн нийт талбай нь 612.7 мянган га, нөөц нь 111.2 сая шоо метр бөгөөд Монгол Улсын байгалийн ойн талбайн 5.17 хувь, ойн нөөцийн 8.9 хувийг эзэлдэг байна.