Долоон ААН-ийн 481 тонн мах шаардлага хангаагүй байжээ
2022/09/07
Мэргэжлийн хяналтын байгууллагаас мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, агуулахын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн мэдээллийг өнөөдөр танилцуулж байна.
Тодруулбал, экспортын эрхгүйгээр мах бэлтгэсэн аж ахуйн нэгжүүдэд ямар арга хэмжээ авсан, чанарын шаардлага хангаагүй мах, махан бүтээгдэхүүний бэлтгэхэд ямар зөрчил илэрсэн гэдэг талаар мэдээлсэн юм.
Дээрх ажлын хүрээнд мах, махан бүтээгдэхүүн боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 49 аж ахуйн нэгжийн агуулахад шалгалт хийсэн байна. Эдгээр аж ахуйн нэгж нь нийт 14037.18 тонн мах хадгалж байсан. Үүнээс экспортлох эрхтэй 13 аж ахуйн нэгжийн Дулааны Аргаар Бэлтгэсэн (ДАБ) 7440.6 тонн махны асуудал байгаа гэдгийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар (МХЕГ)-ын дарга Б.Баасандорж хэллээ. Үүнээс
- Экспортлох эрхтэй 12 аж ахуй нэгжийн 7415.6 тонн мах чанарын шаардлага хангаж
- Экспортлох эрхтэй нэг аж ахуйн нэгж 25 тонн мах чанарын шаардлага хангаагүй байна.
Харин экспортлох эрхгүй 13 аж ахуйн нэгжийн ДАБ 1023.58 тонн мах байх байгаа аж. Үүнээс долоон аж ахуйн нэгжийн 541.5 тонн мах чанарын шаардлага хангасан бол долоон аж ахуйн нэгжийн 481.08 тонн мах чанар стандартад нийцээгүй байна. Түүнчлэн
- Экспортлох эрхтэй долоон аж ахуйн нэгжийн 3,817 тонн адууны мах
- Экспортлох эрхгүй 16 аж ахуйн нэгжийн 1,756 тонн махны асуудал байгаа гэдгийг ярьсан юм.