КОВИД-19-ийн 42 шинэ тохиолдол PCR шинжилгээгээр батлагдав
2022/09/09
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 42 шинэ тохиолдол (2022.09.09) PCR шинжилгээгээр батлагджээ.
Эдгээр тохиолдлын
- 18 нь нийслэлд
- 24 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт батлагдаад буй 24 тохиолдлоос гурав нь Архангай, хоёр нь Дархан-Уул, хоёр нь Дорноговь, 14 нь Өмнөговь, хоёр нь Сүхбаатар, нэг нь Төв аймагт тус тус батлагдлаа.
Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн КОВИД-19-ийн нийт тохиолдлын тоо 980,794-т хүрэв.