БШУЯ-наас ЕБС-ийн 29324 багшийг хамруулан хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг танилцууллаа.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Багш нарыг нэгдүгээрт, сурагчдын сурлагын амжилт, хоёрдугаарт, сурагчидтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ, гуравдугаарт, өөрийгөө хэрхэн хөгжүүлж байна вэ, дөрөвдүгээрт, сургуулийн олон нийтийн үйл ажиллагаанд хэрхэн идэвхтэй оролцдог вэ гэсэн дөрвөн шалгуураар үнэллээ.

Монгол Улсад анх удаа 650 гаруй сургуульд багшилж буй 29 мянган багшийг гүйцэтгэлээр нь үнэллээ. Ингэж үнэлэхдээ хотын багш нарыг хотын багштай. Орон нутгийн багш нарыг орон нутгийн багш нартай нь үнэлсэн. Яагаад гэвэл хот хөдөөгийн орчин өөр шүү дээ. Үнэлгээнд сурагчид, эцэг эхчүүд, багш, захирал, менежер зэрэг 1.3 сая хүн оролцсон.

Багш нараа зургаан түвшинд ангилж, үнэлсэн.

  1. Нэгдүгээр шатлалд орсон багш нарт үндсэн цалин дээр 25 хувийн урамшуулал авна.
  2. 20 хувь
  3. 15 хувь
  4. 10 хувь
  5. болон 6-д үнэлэгдсэн багш нарын цалингаас хасахгүй. Дараагийн хичээлийн жилд ахиц гарсан байвал урагшаа эгнээнд орж, урамшуулал авах боломж бий. Үр дүнд суурилсан урамшууллын тогтоцоонд шилжсэнээр нийт багш нарын 40 хувь нь 10-25 хувийн урамшуулал авах боломж бүрдэж байна.

Нийт 29 мянган багш нараас нэгдүгээр түвшинд 947 багш байна" гэлээ.