С.Адьяасүрэн: Машиныг шууд ачих бус эхлээд сануулах, дараагийн удаад торгох, гурав дахиас нь ачих журам боловсруулсан
2022/09/13
Авто замын нэгдүгээр эгнээг зөвхөн нийтийн тээвэр буюу автобус зорчих байдлаар зохицуулсан журам бий. Тэрхүү журам өнөөдөр ч хүчин төгөлдөр үйлчилж буй хэвээр. Гэтэл бусад тээврийн хэрэгслийн жолооч нар авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, түр зогсох, машинаа байршуулж орхих байдлаар нийтийн тээврийн хэрэгслийн хурдан түргэн үйлчлэх боломжийг хаасаар байгаа юм.
Энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төв ОНӨТҮГ-ын захирал С.Адьяасүрэн мэдээлэл өгөв.
Тэрбээр "Нийслэлд авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл зорчих журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Гэтэл жолооч нар энэ журмыг байнга зөрчдөг. Манай Замын хөдөлгөөний удирдлагын төв өдөрт 3,500 орчим зөрчил цахимаар илрүүлдэг. Эдгээр зөрчлийн 50-60 хувийг авто замын нэгдүгээр эгнээгээр зорчсон зөрчил эзэлдэг. Тиймээс жолооч нар хариуцлагатай байж, дүрэм журмыг дагах шаардлагатай байна. Манай байгууллагын хувьд зөрчлийг илрүүлж, бүртгэх үүрэгтэй. Илрүүлсэн зөрчил, ногдуулсан торгуулийг барагдуулах үүргийг манайх хүлээдэггүй. Цаашид торгуулийг бүрэн төлөхөд чиглэсэн ажлыг шат дараатай хэрэгжүүлэх шаардлага бий.
Авто замын камерууд ажиллаж байгаа. Техник учраас зарим үед эвдэрч гэмтэх тохиолдол гардаг. Энэ жилээс авто замын хяналтын камерыг сайжруулж, шинэчилж, өргөтгөж байгаа. Авто замын нэгдүгээр эгнээнд өмнө нь 23 цэгт камерын хяналт тавьж байсан бол энэ жил 44 цэг болгож өргөтгөсөн.
Нийтийн тээвэрт зориулсан авто замын нэгдүгээр эгнээгээр зорчиж буй тээврийн хэрэгсэлд торгууль ногдуулаад төлөх эсэхийг хүлээх бус хариуцлагыг хурдан шуурхай шийддэг байдлыг нэвтрүүлэх нь нэн чухал байна. Оны эхний найман сарын байдлаар цахимаар 560 мянган зөрчил илрүүлээд шийтгэвэр ногдуулсан. Гэтэл үүний 23 хувь буюу 130 мянган зөрчилд ногдуулсан төлбөрийг барагдуулсан байх жишээтэй.
Авто замын нэгдүгээр эгнээ болоод бусад хориглосон байршилд машинаа тавиад орхидог зөрчил түгээмэл. Ийм төрлийн зөрчил гаргагчдаас машин ачсан тухай гомдол ирэх нь олон. Тиймээс хойшид машиныг шууд ачих бус эхний удаад сануулж зөрчлийг арилгуулах бол дараагийн удаад торгох, гурав дахь удаагаас ачих байдлаар зохицуулахаар журам боловсруулсан. Тухайн зөрчил болгон бүртгэгдэх учраас гурав дахь удаагаа зөрчил гаргавал элдэв тайлбаргүйгээр ачихаар шинэ журамд тусгасан" гэсэн тайлбарыг өгч байна.
Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн тухайд дэлгүүр, үйлчилгээний байгууллагын гаднах зогсоолдоо өдөржин машинаа байршуулчихдаг дутагдал түгээмэл. Энэхүү буруу зуршил түгжрэлд 15-20 хувийн шалтгаан болж буйг судалгаагаар тогтоожээ. Тухайн үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлэх хүсэлтэй иргэдэд хүндрэл учруулдаг энэ үзэгдлийг халахын тулд зогсоолуудыг төлбөртэй болгох нь зүйтэй гэж мэргэжлийн байгууллагууд үзэж буй юм.
Эхний гурван цагийн төлбөр хямд төсөр байх бол өдөржин байршуулбал өндөр үнэ төлдөг байдлаар зохицуулах санал гаргаад байгаа аж.
Hyychnaaraa baibal arai siidberyyded delgerengyi handah bolno! · 2022/09/13
Mongol hyn hyylian deedleh chag boloogyi bainaa,ingej ehleed sanyylna ch geh sig iim baij bolohgyi hyychin yamar baisan achaad yabah yostoi!!!ted hyyli dyremd zahiragdah eersdeesee saltgaalsan byhentei ene chag yedee hamt yabah hyyli dyremd yagistal byelyyleh ychirtai,hen negnii sahaltaar ard tymenii sanalaar gedeg yum uu?gargasan siidberyydiig ystgaj esbel eerchilej arai eer sanyylah ene ter gesen baidalaar hybisgah hereggyi ee!!hatyy siidber baih tegeed hebsyylej syrga?????!!!!!!!!archaagyi tenegyyd l emneh siidbereesee nyazdag yum suu!!!!