Иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах  11-11 тусгай дугаарт ирсэн гомдлын дагуу НДЕГ-ын дарга Д.Зоригтыг Ажлын байран дээр мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх мэдээлэл гараад буй билээ.

Түүний өөрийн орлого: 58.5 сая төгрөг /2021 оны байдлаар/

Гэр бүлийн орлого: 13.9 сая төгрөг мөн 150 сая төгрөгийн үнэлгээтэй нийтийн орон сууц хоёр, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлжээ. Мөн Талх чихэр ХК, Эрдэнэс таван толгой ХК, Бумба-Хүнс ХХК, Хайтек медиа групп ХХК-д хувьцаа эзэмшдэг аж.