Нийслэлчүүд хавар, намрын улиралд хоёр удаа тэмдэглэн өнгөрүүлдэг. Үндэсний номын баяр өнөөдөр /2022.09.16/ Сүхбаатарын талбайд эхэллээ. Энэ сарын 18-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Номын баяраар зохиолчид уншигчидтайгаа биечлэн уулзаж, номоо гарын үсэгтэй, хямдралтай үнээр борлуулдаг. Тиймдээ ч номын хорхойтнуудын хүсэн хүлээдэг баярын өдөр болсон юм.

Мөн номын баярын үеэр яруу найргийн чөлөөт уншлага болдог билээ.