Улаанбаатараас "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал чиглэлийн замын хоёр эгнээг түр хугацаагаар хаахаар болжээ.

Тодруулбал, Улаанбаатар – Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км авто замын 24 км-ээс 24.5 км-ийн хоорондох авто замын зорчих хэсгийн хоёр эгнээг маргаашаас буюу есдүгээр сарын 17-ноос аравдугаар сарын 6-ны өдөр хүртэлх хугацаанд түр хааж засварлах болсныг Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас мэдэгдлээ.

Иймд жолооч нар замын хөдөлгөөн зохион байгуулалтын схемийн дагуу хөдөлгөөний аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулж зорчино уу.