БНСУ руу зорчихоор виз мэдүүлэх иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт оруулж буй тухай Монгол дахь ЭСЯ-наас мэдээллээ.

Тодруулбал ангилал тус бүрээр визийн хариу олгох хугацааг ажлын өдрөөр тооцох юм байна. Үүнд:

  • Эмчилгээ, виз авах зөвшөөрлийн код: 7 хоног
  • Байгууллага болон гэр бүл(Эхнэр/нөхөр болон шууд хамаарал бүхий гэр бүл)-ийн урилга, сургалтын виз: 15 хоног
  • Богино хугацааны аяллын визийн (Олон удаагийн виз хамаарна) хариуг 30 хоногт өгнө.

Гэрлэлт цагаачлагчийн эцэг эх, гэр бүл (F-1-5) визийн хувьд виз мэдүүлсэн өдрөөс хойш 1 сар, гэрлэлт цагаачлалын виз (F-6) мэдүүлсэн өдрөөс хойш 2 сар(өмнөхтэй адил) байна.

Түүнчлэн "Виз мэдүүлэх иргэдийн тоо хэмжээ болон виз мэдүүлж буй иргэний хувийн нөхцөл байдлаас хамааран визийн материал шалгах хугацаанд өөрчлөлт орох боломжтой" гэв.