Улсын бүртгэлийн байгууллагаас Монгол Улсын 16 ба түүнээс дээш насны иргэдэд 5 жилийн хугацаатайгаар тоон гарын үсгийг иргэний үнэмлэхийн санах ой буюу чип, ухаалаг гар утасны аппликэйшнээр дамжуулан олгож эхлээд буй.

Мөн зарим газар, хэлтсүүд цахим машин буюу киоскоор тоон гарын үсэг олгож эхэлсэн.

Улсын бүртгэлийн байгууллагын харьяа газар, хэлтсүүд тоон гарын үсэг олгох ажлын хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудтай хамтран ажиллаж, албан хаагчдад нь тоон гарын үсгийг олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Харьяалал харгалзахгүйгээр нийслэл, орон нутгийн бүртгэлийн хэлтэст хандаж аж ахуйн нэгж, байгууллага, хамт олноороо нэгдэн тоон гарын үсгээ авах боломжтойг УБЕГ-аас уриаллаа.

2022 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн байдлаар 202,834 иргэнд тоон гарын үсэг олгожээ.