Самар түүж явсан 14 иргэний нэг нь буюу 32 настай эмэгтэй сураггүй болжээ
2022/09/22
Төв аймгийн Эрдэнэ сумын Майхан багийн Хүрэн морьтын зоо гэдэг газар 14 хүн самар түүж явсанаас нэг хүн нь сураггүй болжээ.
Энэ тухай дуудлага 09.21-ний өдрийн 09:30 цагт хүлээн авсан тус аймгийн Онцгой байдлын газар, тус аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Б /32 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Энэ үед цагдаагийн байгууллагын алба хаагчдын автомашин шаварт суусан тул татаж гаргаж, тэндээ хоноглоод өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлээд байна.