Ковидын 38 тохиолдол бүртгэгдэв
2022/09/27
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 38 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 23 нь нийслэлд, 15 нь орон нутагт бүртгэгдэв. Ингэснээр улсын хэмжээнд батлагдаад буй "КОВИД-19"-ийн нийт тохиолдлын тоо 982 790 болж байна. Түүнчлэн "КОВИД-19"-ийн хүндрэл, архаг суурь өвчин хавсарсан шалтгаанаар нийт 2 131 хүн эндээд байна.