Жүжигчин Ганбаагийн шүүх хурал энэ сарын 20-ныг хүртэл хойшиллоо
2014/06/02
"Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Ганбаяр буюу Ганбааг эхнэрээсээ салсан хэмээн бор шувууг түүний ойр дотныхон нисгээд авсан. Тэрбээр Хан-Уул дүүргийн шүүхэд өргөдөл гэр бүлээ цуцлуулах өргөдөл өгсөн юм.
Шүүхээс тэдэнд эвлэрэлийн 3 сарын хугацаа өгсөн ч хосууд эвлэрээгүй бөгөөд өнөөдөр шүүх хурал нь боллоо. Харин шүүх хурлыг шүүхээс энэ сарын 20-ныг хүртэл хойшлуулсан юм.
Жүжигчин Ганбаа "Би 2 хүүхэддээ тэтгэмж өгч чадахгүй" гэдгээ илэрхийлсэн. Хосууд уул нь оюутан цагаасаа эхлэн үерхсэн бөгөөд том охин Үйзмаа нь 9 настай, хүү Бат-Эрхэм нь 4 настай.
Д.Ана