Баттулга гишүүн хэнийг шоглон хэний эмзэг сэдвийг хөндөв
2013/04/17
Өнөөдөр өглөө УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тэргүүнийг огцруулах эсэх асуудлаар гишүүд багагүй маргалдсан билээ.
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах санал гаргасан ч Төрийн байгуулалтын байнгын хороогоор өнгөрөгч мягмар гаригт уг асуудлыг хэлэлцэж, огцруулах боломжгүй гэж үзсэн юм. Ингээд энэ асуудлыг эцэслэхээр өнөөдөр чуулганы хуралдаанаар хэлэлцсэн юм.
Харин гишүүд дундаас твиттер хэрэглэгчид олон бөгөөд тэр дундаа УИХ-ын гишүүн Х.Баттулгад өнөөдрийн хуралдаан тийм ч сонирхолтой биш байсан бололтой. Тэрээр өөрийн хуудсаараа дамжуулан бусдыг бага насаа дурс хэмээн "Нохойтой 4 танкчин" киноны дуу сонсохыг санал болгосноос гадна нэгэн жиргээндээ "Мэнгэт манай талд байнээ .... Конкнэээн дуу бядныг сийрээ сирйээ, Конкнээн дуу .... бядныг" хэмээн жиргэхдээ Ц.Нямдорж гишүүнийг зургийг нийтэлсэн байв.
Үүнээс харахад өнөөдөр Баттулга гишүүний хошин шогийн мэдрэмж сайн байгаа бололтой.
Гишүүнтэй холбоотой хуралдааны өөр нэг мэдээ бол Г.Баярсайхан гишүүний эмзэг сэдвээр оролджээ. Учир юу гэвэл, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Баттулга Г.Баярсайхан гишүүний эмзэг сэдвийг хөндөж, нэг ёсондоо сүрдүүллээ.
УИХ-ын гишүүн Г.Баярсайхан чуулган дээр “Тавантолгойгоос нарийн царигтай төмөр зам тавих ажлаа эхлэхгүй бол бид нам дотроосоо Засгийг огцруулах асуудал тавина” хэмээн хэллээ. Харин үүний хариуд Х.Баттулга “У.Хүсэлсүхийг дуудахаас” хэмээн хошиноор “заналхийлжээ”.
Х.Баттулга Тавантолгой тйиш нарийн төмөр зам тавина хэмээн зүтгэсэн ч бусад нөхөд нь эсэргүүцэж байсан. Гэтэл одоо АН-ынхан нарийн төмөр зам гэж ярьж эхэллээ. Үүний эхлэл нь Г.Баярсайхан боллоо.