Өсвөр насны хүү эцгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн шөнө гарчээ
2022/10/11
Өнгөрсөн шөнө төрсөн эцгийгээ онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарчээ.
Хэргийн тухай мэдээлэл оройн 23:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлага, мэдээллийн дагуу албаныхан хэргийн газарт очих үед тус дүүргийн 22 дугаар хороонд оршин суух хаягтай, 16 настай М гэгч нь төрсөн эцэгтэйгээ маргалдаж, хоолойн тус газарт нь найман удаа, хэвлийд нь нэг удаа хутгалж, амь насыг нь хохироосон болох нь тогтоогдоод байгаа аж.
Хэрэг үйлдэх үедээ хэргийн холбогдогч нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх бөгөөд түүнийг саатуулан шалгаж эхэлжээ.
Зочин · 2022/10/11
Za hutcaad Bai eniig zorigiin heregtei haritcuulah ym bgui ter olon jil gutguulsen 2 huniig are ger amidraliin dawhar yllaad bsn shu Ted hiigeegui bolood garaa biz de medeej mongol ulsiin huuli
зочин · 2022/10/11
С.Зоригыг юу гэж 16-тай бацаан алав гэж яриад байдаг хүмүүс одоо л үнэмших байх даа.