Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” хэмээн цоллуулж багагүй хэл аманд өртөөд буй Г.Сарангэрэл охин өдгөө ШШГЕГ-ын харъяа Урьдчилан хорих 461-р ангид саатуулагдан шалгагдаж буй. Тэрээр найз нарынхаа хамтаар “айс” буюу “мөс” хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж байгаа.

 

Түүнийг хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй холбоотой хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү олон нийтэд мэдээлсэн юм.  Энэ талаар хууль күйн сайд үгүйсгээгүй ч Г.Сарангэрэлтэй ганц нэг удаа уулзаж, ярилцаж байсан хэмээж байсан. Харин Г.Сарангэрэл хэд хоногийн өмнө Хууль зүйн сайдыг танихгүй, амьдралдаа харж байгаагүй хэмээн мэдэгдсэн юм. 

 

Тэгвэл түүний аав болох Н.Ганбаатар medee.mn сайтад өнөөдөр охиныхоо талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ. Г.Сарангэрэл нь айлын ганц охин бөгөөд түүнийг бусдад тусархаг, хүнтэй эвтэй, инээд алдсан, сайхан сэтгэлтэй охин хэмээн аав нь хэлсэн байв. Мэдээж эцэг хүний хувиар охиноо саатуулах төвөөс хурдан гаргахыг хүсч байгаа бөгөөд удахгүй үнэн  зөв нь тогтоогдох байх хэмээн итгэж байгаагаа илэрхийлжээ.  

 

Охины аав гол нь О.Баасанхүү гишүүнд хамгийн их гомдож яваагаа илэрхийлсэн байв. Тэрээр “УИХ-ын гишүүн О.Баасанхүүд их гомдож байна. Албан тушаал горьдсон асуудалдаа хүүхэд ашиглахаа болиоч. Та нар миний муу охиноор битгий тоглоом хийгээд бай гэж хэлмээр санагддаг. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооныхон ч буруутай. Миний үстэй толгой Баасанхүүгээс болж цайсан. Би эрүүл мэндийнхээ хохирлыг тэр хүнээс гаргуулна.” хэмээжээ.

Б.Цацрал