Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг МАН-АН дамнасан бүлэглэл УИХ-д бий болжээ
2014/06/05
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж улс төрийн хүрээн дэхь, бүр тодруулбал эрх баригчдын дунд болж буй улс төрийн аливаа албан бус үйлдэлтэй холбоотой шүүмжлэлээ өөрийн олон нийтийн харилцааны зөвлөх А.Ганбаатараар дайн, олон нийтэд хүргэдэг жишиг тогтоод буй.
Энэ ч жишгээр Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар өчигдөр төвийн хэвлэлүүдэд нийгэм, улс төрийн холбогдолтой асуудалтай холбоотой ярилцлага өгчээ.
Юуны өмнө Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн сайдаар Ш.Түвдэндоржийг томилох, Эдийн Засгийн Хөгжлийн сайд Н.Батбаярыг авч үлдэхээр Шинэчлэлийн Засгийн газрын хийж буй алхамыг буруушаасан уг ярилцлага нэг зүйлийг олонд дэлгэсэн байна.
Тодруулбал УИХ-д Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг МАН-АН дамжсан бүлэглэл буй болж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай.
А.Ганбаатар энэ тухай:
"УИХ-аар Ерөнхийлөгчийн “Давхар дээл” тайлуулах тухай хуулийг унагасан. Шилэн дансны тухай хуулийн төслийг буцаасан. Ш.Түвдэндоржийг сайдаар томилохоос татгалзах асуудал дээр УИХ дахь Ардчилсан намын бүлэг дахиад эсрэг байр суурь илэрхийллээ. Өөрөөр хэлбэл, “давхар дээл”-ийг дэмжинэ гэлээ.
Энэ нь Ерөнхийлөгчийн том бодлого, үйл ажиллагааны эсрэг, зөвхөн өөрсдийн болоод фракциудын хувийн жижиг, явцуу эрх ашиг, суудлын төлөө хийж байгаа өрөвдөлтэй ажил юм.” гэж эрх баригчдын үйлдэлд дүгнэлт өглөө.
Тэр ч бүү хэл Д.Зоригт, Г.Батхүү болон нэр бүхий зарим гишүүд өрөөндөө нийлж сархад задлангаа “буух Ерөнхийлөгчтэй юугаа ярих вэ дээ” гэсэн яриа өрнүүлж, тийм мессежийг зориуд зохион байгуулалттайгаар тарааж байна гэдгийг пал хийтэл дэлгэж орхив. “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол өмнө нь удаа дараа өндөр албан тушаалд сууж үзсэн, түүнийгээ өгч ч чаддаг улстөрч. Суудалтай, суудалгүйгээсээ хамааралгүйгээр нөлөө ихтэй байдаг тийм л улстөрч. Үүнийг зарим хүн мартаад байх шиг байгаа юм. Ерөнхийлөгч бол Засгийн газрыг тогтвортой байлгахын төлөө явдаг. Түүнийхээ төлөө ч олон тодорхой алхам хийлээ шүү дээ. Энэ нь бүх хүнд тодорхой байгаа. Гэтэл зарим хариуцлага тооцох ёстой хүндээ Засгийн газар хариуцлага тооцож чадахгүйгээр үл барам Ерөнхийлөгчийн эсрэг ил далд хуйвалдаан хийж байгааг учир мэдэх хүмүүс бүгд гадарлаад эхэлчихсэн. Засаг өөрөө өөрийгөө л оролдож байна шүү дээ." хэмээсэн юм.
Зөвлөхөөрөө дайлгасан Ерөнхийлөгчийн мессеж бол "Дайныг та нар эхлүүлсэн. Хариуг нь удахгүй барина" гэсэн утгатай гэж улс төрийн ажиглагчид үзэж байна.
Э.Мягмар
MBT sports s***s · 2014/07/16
mbt sc***e outlet 46 Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эсрэг МАН-АН дамнасан бүлэглэл УИХ-д бий болжээMBT sports s***s http://www.inteletik.com/mbt-s***s-has-a-significant-effect-on-reducing-the-various-ailments-%ef%bc%88one%ef%bc%89.html
Зочин · 2014/06/07
За одоо Элбэгдоржийн өш хонзонгийн хорхой нь хөдөлж эхэллээ. Зоригийг өш хонзон санасаар яваад ц****** харуулсан, Энхбаярыг өшөрхөж явсаар байгаад ********аа шахсан, МАХН, МАН-ынхныг өш хонзон өвөртөлсөөр яваад шоронд хийж дуусгаж байгаа, одоо өөрийн намынхныгаа намнаж эхлэхнээ. Өширхүү хүний гадаад дүр яг иймэрхүү, хэнд ч мэдэгдэхгүй, маш гэмгүй царайтай байдаг ба дотроо үргэлж өш хонзон буцалж явдаг гэж сэтгэл зүйч хүний хувьд би сайн мэднэ.
Зочин · 2014/06/06
Ерөнхийлөгч дэндүү хувиа хичээсэн шуналаа гүйцээх хувийн өс хонзонгоо авах гэсэн алхамыг хийгээд байгаа юм бишүү Хурц гээгч хүүхэлдээгээ ашиглаж, би л лав тэгж ойлгоод байна, тэгэхээр намынхан нь зайгаа бариад байгаа бишүү
Зочин · 2014/06/06
ERONHIILOGSHOO tejeesen byaruu tereg ebdene gedeg tanaii bolon Ardshiliin nerten door holjison luibarshidiig nam darah tsag boljee,Eh oron gazar shoroogoo gol mornoo buren byten bailgaj,mal horongui uls orniihoo toloo zutgej baisan jiriin ajilshid tyynii yr hyyhediin tuunii ash gush nariin ireedein toloo dorbitoi ajil hiigeesh yag solongosiin erenhiilogsh chig luibarshdiin horongiig huraaj surguuli tsetserleg emneleg gm horongo oruul****...
Зочин · 2014/06/06
Ерөнхийлөгч өөрөө их хурлын танхимд ирж нэг дуугарнаа.Тэгэхдээ аль нэг нам, фракцын талд биш зөвхөн ард түмний талд дуугардаг болохоор хүчтэй сонсогддог юм. Харамсалтай нь гарууд улс төржүүлж хүчийг нь сулруулаад байх юм даа.