“Railbus” -аар зорчиход буудал ахих тусам 500 төгрөг нэмэгдэнэ
2014/06/06
“Railbus” өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гарч зорчигчдоо тээвэрлэж эхэллээ. “Railbus” тээврийн хэрэгслийн нээлтэд ахмад төмөр замчдыг урин хүндэтгэл үзүүлж анхны зорчигчдоор зорчуулсан юм.
Ахмадууд хэлэхдээ энэ том монголын төмөр замын түүхэнд маш том шинэ хуудсыг нээсэн үйл ажиллагаа болсоныг бахдаж ярьцгааж байлаа. “Railbus” нэг замтай үед өдөрт гурван удаа, хос замтай үед өдөрт зургаан удаа 100 км/цагийн хурдтай Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут, Амгалан-Толгойтын чиглэлд 45 минут зорчих юм.
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран төмөр замын РА-2 маягийн “Railbus”-ийг Амгалан-Толгойт, Толгойт Амгалангийн чиглэлд өнөөдрөөс эхлэн үйлчилгээнд явуулж эхэллээ. “Railbus” нь үдээс өмнө, үдээс хойш 3 удаа нийт 6 удаагийн тээвэрлэлт хийж Толгойтоос Амгалан хүрэхдээ Толгойт, Таван шар, Барс-2 буюу Хархорин зах, Вокзал, Дунд гол, Нарантуул зах, Жанжин клуб гэсэн байршлуудад зогсох юм. Үдээс өмнө иргэдэд үйлчлэх эхний Railbus нь Толгойт өртөөнөөс 07:12 цагт хөдлөж, Таван шарын буудалд 7:17, Хархорин буюу Барс-2 захын буудалд 7:23, Улаанбаатар төв буудал буюу Вокзалд 7:30, Амгалан өртөөнд 7:44 цагт очих юм байна. Үдээс хойш иргэдэд үйлчлэх сүүлчийн Railbus нь Амгалан өртөөнөөс 18:20 цагт хөдөлж, Толгойт өртөөнд 19:10 цагт ирэх юм байна. Railbus-аар Толгойтоос Амгалан хүрэхдээ 3500 төгрөгөөр үйлчлүүлэх бол Толгойтоос 5 шар хүртэл 500, Хархорин хүртэл 1000, Толгойтоос Вокзал хүртэл 1500 гэх мэтчилэн буудал бүрт 500 төгрөг нэмэгдэнэ.
Зочин · 2014/07/26
railbus vneher goy shvv moscowd aylahdaa suuj nogoon aylal hij bsan ym l daa
MBT s***s outsole · 2014/07/15
mbt s***s in malaysia “Railbus” -аар зорчиход буудал ахих тусам 500 төгрөг нэмэгдэнэMBT s***s outsole http://www.wasukri.com/mbt-s***s-can-improve-landing-stability.html
Зочин · 2014/06/07
dajgui l yum