Хэрлэн голын усанд осолдсон хүүгийн цогцсыг олжээ
2014/06/09
Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг “Улаан-Эрэг” гэдэг газар Хэрлэн голын усанд 17 настай, эрэгтэй осолдсон гэсэн дуудлагыг энэ сарын нэгний өдрийн 18:45 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 9 албан хаагч, 1 автомашинтайгаар, нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн эрэх хайх аврах салбарын 6 албан хаагч, 1 автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг 6 хоног зохион байгуулсан юм.
Энэ сарын 06-ны өдрийн 14:41 цагт Хэнтий аймгийн Цэнхэр мандал сум Согоот бригадын нутаг Баянгол амралтын газрын зүүн урд Хэрлэн голын уснаас цогцсыг олж дүүргийн цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн гэж мэдээллээ.
Х.Даваа
Зочин · 2014/06/10
Osoldson gazraa l goliin yorooliin khadand khuluu khavchuulsan um bilee. Teriig 6 khonog baakhan ergeer ni khaisan bolood, suuldee nutgiin khumuus olsiin bish uu?
Зочин · 2014/06/10
Uchigdur ajil yavdal ni bolson, um ma ni *** mi hum. Ene jil 11 tugssun khuu baisan um bilee.
Зочин · 2014/06/10
Ish, yag ***sen gazraa khadand khavchuulagdaad baisan um bilee. Terniig ni manaikhan ololgui 6 khonog khaisan baigaa um. Yamar ch tuluvluguu, avrakh ajil*****nii turshlaga baikhgui. Yana daa, yana. Tegeed medeelekh bolokhooroo Ulaan ereg, Khentii aimag gej bichdeg genee. Ulaan ereg ni Kherlen goliin naad ereg, Tsenkhermandal ni goliin tsaad ereg shdee.