Амьд хөгжим сонирхогч залуусдаа зориулж “Thrash Metal” урсгалыг үндэслэгчдийн нэг болох Америкийн алдарт “Металлика” хамтлагийн ковер тоглолтыг монголд анх удаа “Аадар” хамтлаг толилуулах гэж байна.

   Металлика нь нийт 9 студийн цомог, 4 амьд тоглолтын цомог, 25 клип, 37 синглийг гаргасан амжилттай яваа юм. Тэрбээр 9-н удаа “Grammy”-ын шагналыг авч байсан бөгөөд 5 цомог нь дарааллан “Billboard 200”-ийн нэгт жагссан анхны хамтлаг юм. Энэхүү тоглолтонд “Металлика” хамтлагийн Kill ‘em All, Ride the Lightening, Master of Puppets, And Justice for All, The Black Album, Load, Reload, Death Magnetic цомгуудын шилдэг 20 дуу эгшиглэх юм.

   Тоглолт УБ Паласын Рояал танхимд 6-р сарын 21-ний орой 19:00 цагаас болно. Ийнхүү Металлика-ийн үе үеийн галзуу фэнүүд та бүгдийг энэхүү тоглолтонд урьж байна.

   Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:

99909904, 98116979, 91017177 утсаар аваарай.