Бээжингийн гудамжны баруун хэсгийг бүрэн хаана
2014/06/12
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөн, шинэчилж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд ШУТИС-ийн уулзвараас 11-р хорооллын уулзвар хүртэлх авто замыг бүтнээр нь хаахаар болжээ. Тодруулбал, энэ хэсэг замыг маргааш буюу энэ сарын 13-ны оройн 23:00 цагаас эхлэн нэг сарын хугацаанд хааж, шугам сүлжээний туннель, зам барилгын ажил хийх аж.
Улсын баяр наадмаас өмнө хойд талын урсгалыг нээхээр төлөвлөжээ. Хоёр урсгалдаа тус бүр 2 эгнээтэй байсан зам, гүүрийг энэ оны 11 дүгээр сарын 30-нд нийт 6 эгнээтэй болгож хүлээлгэн өгөхөөр "Бээжин констракшн инженеринг групп" компани гэрээ байгуулан ажиллаж байна.