Өнгөрөгч оны 12 дугаар сард Н.Алтанхүү найз  бүсгүйнхээ амь насыг нь хөнөөсөн хэрэг гарсан.  Г.Алтанхүүд холбогдох хэргийг харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байсан билээ.   Холбогдох эх сурвалжийн мэдээлснээр мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, дүүргийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн аж.

Г.Алтанхүүгийн найз бүсгүй агсан н.Цэдэн-Ишийн гэр бүлийнхэн болон гэрчүүд тухайн үед “хохирогч нь зодуулсан байдалтай нас барсан. Мөн Гэмтлийн эмнэлгийн дүгнэлтээр гадны нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон” гэж мэдээлж байсан юм. Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс гурван удаа задлан шинжилгээ хийсэн ч дүгнэлт нь зөрүүтэй гарсан.

 

Х.Даваа

эжх