“Вondooloi Film”, “Миеэгомбо” кино компанийн хамтын бүтээл “Миний хайр” романтик уран сайхны кино өнөөдрөөс үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кино зохиолыг зохиолч, найруулагч А.Миеэгомбо,  Ц.Золжаргал нар хамтран бичсэн бөгөөд ерөнхий найруулагчаар Ц.Золжаргал, зураглаачаар Ц.Золзаяа, Г.Даваажаргал нар ажиллажээ. Тус киноны гол дүрүүдийг жүжигчин Э.Мөнхтөр, Б.Баярмаа бүтээсэн бол жүжигчин Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, Ш.Жавхлан, Ж.Мөнхзул, Э.Ууганбаяр, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар оролцон тоглосон байна. Гэр бүлийн амьдрал хайрт хосоос олон зүйлийг шаарддаг. Хүслэн, Заяа хоёр шиг гэрлээд удаагүй бол үл ойлголцол бүр ч их. 

Ийм эгзэгтэй үедээ байгаа хосуудад ойлголцол, салалт гэсэн хоёрхон зам бий. Харин тэд яах бол? "Миний хайр" киноны нээлт өнөөдөр 18.00 цагаас "Тэнгис", "Өргөө" кино театрт болно.

Кино сонирхогч та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Д.Ана