Танк онхолдож, цэргийн албан хаагч нас баржээ
2014/06/16
Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн дөрвөн цэрэг хойд солонгосчуудад зодуулж гэмтсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нь мандсан.
ЗХЖШ-ын дэд дарга “Номин констракшн” компанийн барилгад цэргүүдийг зохих зөвшөөрөлгүйгээр ажиллуулснаас ийм асуудал болсон” гэдгийг хэлсэн. Энэ дуулиан намжаагүй шахам байхад тус ангийн дансанд бүртгэлтэй “Т-72” маркийн танк онхолдож, хүний амь эрсэдсэн гэх мэдээлэл бидэнд ирлээ. Уг явдал Говьсүмбэр аймгийн нутагт болжээ.
Албаны эх сурвалжуудын ярьсанаар Баянтал сумын нутагт Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн танк онхолдон, нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат, тус ангийн алба хаагч, ахлагч цолтой Ж нас барж, гурван хүн гэмтсэн байна.
Хэдийгээр өчигдөр ЦЕГ-ын Замын хөдөлгөөний аюулг үй байдлын хэлтсээс зам тээврийн осол, хэргийн талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өгсөн ч энэ тухай дурдаагүй нь хачирхалтай. Бидний авсан мэдээллээр Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн 20 танк ангийн байрлалаас гадуур буюу Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт очиж, сургалт бэлтгэл хийж байжээ. Энэ үеэр танкчин овгор шороон дээгүүр танкаа харайлгахдаа хурд хэтрүүлснээс хөмөрч, дээр нь сууж явсан гурван хүн тал тал тийшээ үсэрснээс хүнд гэмтсэн байна. Жолоо барьж байсан хүн нь газар дээрээ нас барсан гэнэ. ОХУ-тай хамтарсан “Сэлэнгэ- 2014” сургуульд оролцохоор бэлтгэлд гарсан хүмүүс ийнхүү осолд өртжээ. Гэмтсэн гурван хүн нь өдгөө Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Зочин · 2014/06/19
Төв аймагт байрлах бригад Говьсүмбэрт очиж бэлтгэл сургуулилт хэзээ ч хийдэггүй. 016 бригадын танк ч биш шүү дээ...танай сайт ийм мэдээлэл сору хийж тавих хэрэггүй. Албаны эх сурвалжуудтайгаа үнэхээр худал мэдээлэл бичиж байлгаа болимоор юм...
Зочин · 2014/06/19
Осол гэдэг үнэхээр осол шүү дээ. Үнэхээр харамсалтай...Үнэн зөвийг шалгахгүй худал мэдээлэл бичээд байгаа хүн үнэхээр өрөвдөлтэй бас үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой.Бичиж байгаа мэдээгээ нэг дэнслээд хэдэн хувь нь үнэн байгааг тооцоолж чаддаг байж жинхэнэ сэтгүүлч болох нь дө****** байх.Сэтгүүлч та зүрх сэтгэлтэй хүн мөн бол Хүний зовлон, үхэл хагацлаар шоудаж худал мэдээгээр хоолоо олж идэхдээ сайн зажилж идэж байгаарай. Осол бол үнэхээр осол л байдаг шүү дээ. Үнэхээр харамсалтай...
Зочин · 2014/06/18
Yun aimar yum be
Зочин · 2014/06/17
Зочин · 2014/06/17
Зочин · 2014/06/17
Зочин · 2014/06/17
Зочин · 2014/06/17
тийм шүү дэ!бүхэл бүтэн танкийн хороо шөнийн хээрийн сургуульд яваад хүн бэртэж бгаагүй.хариуцлага ****** бнаа
Зочин · 2014/06/17
цэргийн сургалт , сахилага, дэг журам ямар байгаа, энэ дарга нарын хариуцлага ямар байгаа зэргийг харуулж байгаа юм. Дээр үед хүйтэн дайнд бэлтгэж байх тэр нүсэр үед сургууль дадлага хийж байхад танканд осолдож хүн үхэж байсныг сонсоогүй юм байна Хариуцлага тооцох хэрэгтэй.