Улаанбаатарын цагаар өнгөрсөн орой болон өглөөний 6 цагийн тоглолтууд тэнцээгээр үргэлжилсэн тулаан болж өнгөрлөө. Энэ өдөр Бельгийн шигшээ Алжиртай тоглосон бол талбайн эзэн Бразил Мексикийн шигшээтэй, хойд хөрш ОХУ Солонгосын шигшээтэй туллаа.

Альжир 1 : Бельги 2

Эхний үед Ян Вертонген өөрийн 16 дотроо Алжирийн шигшээ багийн тоглогч Фиголиг татан унагаснаар торгуулийн цохилт цохих боломжийг эсрэг багтаа олгосон юм.

11 метрийн ард зогссон Фиголи Атлетико Мадридийн супер хаалгач Тиба Куртуогийн эсрэг цохилт гүйцэтгэсэн. Улмаар хаалгачийн баруун талыг барьж цохьсон цохилт тор хөдөлгөн Алжир буюу цөлийн үнэгнүүд тоглолтыг 1:0-ээр тэргүүлж эхэлсэн юм. Цэнгэлдэхэд цугласан хөгжөөн дэмжигчдээ болон бүх Алжир улсыг тэр чигт нь баярлуулсан энэ гоол 25 дахь минутыг зааж байв. Эхний 45 дахь минут дуустал Алжирийн хамгаалалт үргэлжилсээр, Бельгичүүд харин довтлох учраа олохгүй будилсаар. Шүүгч эхний урт шүглээ үлээв. Тоглолт 1:0.

Харин 15 минутын завсарлагааны дараа цагаан болон улаан хувцастай 22 тоглогч талбайд дахин гарч ирлээ. Алжирийн маш нягт хамгаалалтыг нэвтэлж гоол хийхийн тулд зогсолтгүй довтолж байсан Бельгичүүдийн оролдлого төдийлөн амжилттай болж чадахгүй л байв. Тиймээс солилцоо хийх цаг ирснийг санан дасгалжуулагч Вилмотс гурван шинэ тоглогчийг талбайд илгээлээ.

Хамгийн мундаг гоолын машин Ромелу Лукаку сууж 1995 оны залуу довтлогч Ориги, дараа нь Мэртэнс, хамгийн сүүлд нь Мусса Дэмбэлэгийн сэлгээгээр “сэгсгэр” Маруан Фэллайни солигдон орж ирсэн юм. Энэ бол дасгалжуулагчийн маш мундаг шийдвэр байсан гэдгийг юуны өмнө онцолъё.

Тоглолтын хоёрдугаар хагас эхэлж, 70 дахь минут болов. Энэ үед Кэвин Д Бруйн 16-ийн гаднаас дамжуулалт хаяхад яг л ийм л зорилготой орж ирсэн Фэллайни мөргөн тооны харьцааг тэнцүүлсэн. Энэ үеэс хойш маш нягт ажиллаж байсан Алжирийн хамгаалалт задрахад хүрсэн юм. Улмаар төд удалгүй Бельгийн сөрөг довтолгоо нэгэнт задарсан хамгаалалтын алдааг ашиглан ажиллаж Эдэн Азардын дамжуулалт эзнээ олсон. Улмаар гоол болов. Харин гоолын эзэн мөн л нөөц тоглогчийн суудлаас орж ирсэн Мэртэнс байлаа. Тоглолт 2:1. Үүний дараа Бельгийн тоглолт жинхэнэ утгаараа орж хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч хаалганы торыг хөдөлгөж чадсангүй. Гэхдээ 2:1 гэсэн үр дүнгээр тоглолт дуусч улаан чөтгөрүүд хэсгээ 3 оноотой тэргүүлж эхэлсэн юм. Тоглолтын баатраар Фэллайниг нэрлэе.

ОХУ 1: БНСУ 1

ОХУ-ын шигшээ болон БНСУ-ын шигшээ багын тоглолт 1:1 ийн харьцаатайгаар өндөрлөв. Эхний үед аль алиных нь хаалгачийг сандаргасан довтолгоо болсонгүй. Тоглолт үндсэндээ нь биеийн хүч, хурдны аль нь оноо авчрах вэ гэх гэдэг асуултын хүрээнд үргэлжилсэн бөгөөд хоёрдугаар хагаст 11 дугаартай Ли Кин Хогийгийн 16-ийн гаднаас өшиглөсөн бөмбөг хаалгачтай хамт хаалганд орчихов.  Дараагаар нь Оросууд ч хариуг нь барьж Александр Кержаков нэг гоол хийсэн нь тоглолтын сүүлийн оноо байв.

Бразил 0 : Мексик 0

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь шатны тоглолт эхэлсэн бөгөөд Бразил болон Мексикийн шигшээ багуудын тоглолт өчигдөр шөнө болж өнгөрлөө.  Хоёр баг ширүүн өрсөлдсөн ч аль алиныхаа хаалганд бөмбөг оруулж чадсангүй. Бразилийн удаа дараалсан аюултай довтолгоог Мексикийн хаалгач Г.Очоа амжилттай хамгаалсан бөгөөд багийнхаа баатар нь болов. Бразилийн довтлогч Неймарийн хаалга руу чиглэсэн цохилтууд оновчтой байсан ч Очоа илүү оновчтой байв.