Н.Батбаярт хаягласан үгэндээ хэн нь эзэн болох вэ
2014/06/18
Хэдэн долоо хоногоор асуудлыг сунжруулсны эцэст өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэнэ. Намынх нь гишүүд ирцээр уяж, бас өөрөө өвчний акт авч, бүлгийнх нь дарга тодруулах зүйл байна гэх мэт үл ялих шалтаг тоочсоор хэдэнтээ бултсан сайд өнөөдөр яах аргагүй цаг хугацаанд шахагдаж, сайдаас мултрах эсэхээ шийдүүлэх нь. Эдийн засгийн хөгжлийн яамыг хямралын гэж цоллотол нь ажилласан түүнд мөр зэрэгцэн явсан нөхөд нь их л тааруу үнэлгээ өгөөд байгаа. Намын генсекээсээ “багаар ажиллаж чаддаггүй” гэсэн дүн авч, УИХ-ын даргаас “Боингоос өөр босгосон юмгүй” гэсэн үнэлгээ авсан түүнийг Ерөнхийлөгч хүртэл бушуухан явуулах сайд нарын нэг гэж үздэгээ нуугаагүй. Эдийн засгийн хөгжлийн яам хэмээх бие даасан яамтай болсон хэрнээ л эдийн засгаа хямраачихсан сайдын ажилд таагүй ханддаг М.Батчимэг, Ж.Батзандан гээд олон гишүүн хэлсэндээ хүрвэл Эдийн засгийн хөгжлийн сайд суудалдаа үлдэхгүй нь бололтой.
Зочин · 2014/06/20
хөөрхийдөө ... суудлаас зайлуулж бөөгөөр дагнуулж тэнгэрт гаргадаа
Зочин · 2014/06/19
Төрд хэрэгтэй ... бололтой өмөөрөөд л байхын бодбол....
Зочин · 2014/06/19
Хэлж байгаа үгээч зөв аятайхан хэлж чадахгүй байж ****** юмандаа сайн юм аа ****** мал
Зочин · 2014/06/19
nohoin geleg buur heleh haraaliin ug hurtel oldohgui bna chi ****aach