Гааль нэг “гайхал”-тай болсон. Өмнө нь мэдээлж байсан. Түүнийг “...Сайдын баз” гэдэг. Нэр нь Б.Даваасүрэн л дээ. Мерит зарчмаар байж болох ч шударга ёсны хувьд яагаад ч тэнцэхгүй Б.Даваасүрэн ГЕГ-т өмнө нь хоёр тусдаа явж ирсэн газруудыг нийлүүлээд даргалдаг болсон.

Гаалийн бүрдүүлэлтийн газар, Гаалийн хяналт шалгалтын газар хоёрыг Хяналт, бүрдүүлэлтийн газар болгоод Б.Даваасүрэн дарга нь болсон. Түүнд гаальтай холбоотой мэдэхгүй чадахгүй зүйл ч байхгүй болсон. Б.Даваасүрэнгийн тухайд ингэж “хаданд гарах” ямар ч боломжгүй нэгэн юм. Нүүрсний хэрэгт сэжиглэгдсэн. Тэр нь эцэслэгдээгүй байна. Өөр олон асуудал бий дээ. Хамгийн гол нь түүнийг “...Сайдын баз” гэдэг нэр нь ингэж өндөрт гаргачихаад байгаа аж. Тэрэндээ ч эрдээд юм уу, мань эр сүүлийн үед “сагах” болсон бололтой. Албан томилолтоор орон нутагт ажиллаж яваад зодоон нүдээний явдалд холбогджээ. Тодруулбал, 2023 оны арваннэгдүгээр сарын энэ сарын 1-нд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга О.Цэенрэгзэнд халдсан байна. Эх сурвалжуудын мэдээллээр нэлээд ноцтой явдал болсон бололтой. Үүнийгээ ихэд нууцалж буй бөгөөд удахгүй хохирогч О.Цэенрэгзэн “...Дарга намайг яагаа ч үгүй. Энэ бол худлаа мэдээлэл” гэж магадгүй л юм байна. Хамгийн гол нь Б.Даваасүрэн сайдын баз нэр дор ингэтлээ даварч, сагаж байгаа нь Монгол төрийн нэг эмгэнэл юм даа. 

 

Б. ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 6. ДАВАА ГАРАГ. № 221 (7206)