Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компанийн хэд нь гишүүдийнх вэ?!
2023/11/17
Жилийн өмнө “...Нүүрсний хулгай” дөнгөж дэлгэгдэж эхэлж байв. Үнэн, худал нь тогтоогдоогүй ч асар өндөр мөнгөн дүн яригддаг. Хууль хяналтынхан энэ хулгайн хэргийг “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон”, “...Нүүрстэй холбоотой гэрээнүүд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудал” зэрэг таван чиглэлээр шалгаж эхэлсэн
Мөн жил шахмын өмнө “...Улс төрийн нөлөө бүхий 17 хүн нүүрсний хэрэгтэй холбоотой” гээд нэр усыг нь зарласан. Эдний зарим нь нүүртэй холбоогүй болох нь тогтоогдсон. Гэхдээ дээрх “таван чиглэл”-ээр олон улстөрч, улс төрд нөлөө бүхий хүмүүс нэмэгдээд шалгуулж байгаа юм. Тэгвэл тэдэн дээр уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард байдаг улс төрд нөлөө бүхий этгээдүүд нэмэгдэх бололтой.
Ер нь бол Тавантолгойгоос нүүрс тээвэрлэдэг 398 компани бий. 60 орчим нь Хятадын хөрөнгө оруулалт бүхий компани байгаа бол 40 гаруй нь хятад захиралтай юм байна. Тэдний нэлээн хэдийг УИХ-ын гишүүд эзэмшдэг. Тэд нүүрс тээвэрлэдэг компаниудаа хэд дамжин эзэмшиж ашиг олдог. Үүнээс гадна УИХ-ын гишүүдийн “дам” эзэмшдэг нүүрс ачиж буулгах талбайн талаарх ноцтой асуудлууд ч нүүрсний хулгайн бүлэг хэрэгт хамааран ил болж мэдэхээр байна. “...Тэд ачиж буулгах талбайгаас маш их ашиг олдог. Орлогоо нуун дарагдуулдаг. Илэрсэн орлогодоо маш бага татвар төлдөг” гээд асуудлууд урсах юм байна.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Зочин · 2023/11/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/17
GOE SEKSYG XALYYN TANILTSI80955877
Зочин · 2023/11/17
49DESH SEKSY XALYYTSSAN ERTEI80955877
Зочин · 2023/11/17
S XN80955877