ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ
2023/11/20
ӨНГӨРСӨН ДОЛОО ХОНОГТ УЛС ТӨРД ӨРНӨСӨН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ДУУЛИАНЫГ ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА.
Манай улс төрийнхөнд хэрэг хийсэн нэгнээ эх орондоо авчрах тийм л хэцүү байгаа бололтой. Америкт байгаа Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлаад олон жилийн нүүрийг үзэж буй. Тэгвэл энэ талаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Засгийн газраас Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн төслийг өргөн бариад УИХ дээр анхны хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болоод байна. Энэ хуулийн төслөөр төрийн болон орон нутгийн өмчтэй холбоотой бүх асуудлын шийдвэр гаргалтыг тодорхой болгоно. "Эрдэнэт"-ийн 49-өөс эхлээд ард түмний төлөөллийн байгууллагаар дамжуулалгүй хэдэн их наяд төгрөгийн ордыг үйлдвэртэй нь авч байсан асуудал бий.
Дубайн гэрээнээс эхлээд нэг Ерөнхий сайд нь Засгийн газрынхаа танхимд танилцуулалгүй гаднын улсын компанийн гал тогоонд шийдвэрлэсэн. Өнөөдөр ард түмнийхээ нүүрийг харж чадахгүй зугтаж яваа. Түүнийг эх оронд нь авч ирэх гээд өчигдөрхөн манай яам АНУ-ын АТГ-ын албаны хүмүүстэй уулзалт хийсэн" гэсэн юм.
Бие биенээ барих гэж том, сүртэй нэртэй ажиллагаа явуулах болсон. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлсэн Авлигатай тэмцэх "Шүүр" ажиллагааны хэрэгжилтийн талаар
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Монгол Улс хамуундаа баригдсан борлон шиг л болчихоод байна. Энэ бол авлига. Эрх барих дээд байгууллага, Засгийн газар хуулийнхан, дунд шат гээд системийн авлига гэдэг зүйлд өртсөн. Нэг зүйлийг нэг хүнийг барьж асуудлыг шийдээд энэ бол эмчлэгдэхгүй. Том хэмжээний бодлогын өөрчлөлт хэрэгтэй. Удахгүй нүүрсний түр хорооны сонсгол болно. Ер нь асуудлыг түр хороогоор нээлттэй хэлэлцүүлдэг болсныг дэвшил гэж харж байна. Гэхдээ сөрөг хүчнээс зохион байгуулах сонсголыг явуулахгүй байна. Тухайлбал, цар тахлын үеийн мөнгөний зарцуулалтыг хэлэлцэх гэхээр болдоггүй. Шинжээч томилж өгдөггүй. Тухайн үед гадна дотны томоохон компаниуд хүмүүсийн өгсөн хандив мөнгө хаашаа орсныг та нар ер нь мэдэж байгаа юу.
ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоо: Олон улсын байгууллагаас жил бүр авлигын индексийг гаргадаг. 2022 оны байдлаар Монгол Улс 33 оноогоор 180 орноос 116 дугаар байрт орсон. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулаад үзэхээр 2012 онд манай 36 оноотой байсан. Сүүлийн жилүүдэд эдийн засаг, засаглалын суурь үзүүлэлтээс болж оноо буурсан байна.
Монголын улстөрчдийн амнаас хамгийн ихээр унадаг үг нь "авлигачидтайгаа тэмцэнэ" гэдэг. Ярилаа гээд авлигачдынхаа ганцаас нь ч үл саллаа. Үүнийг ч хууль зүйн сайд нь баталсан үг хэлэх нь тэр.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр: Байр суурь, үг гэж хүлээж авч байна. Б.Пүрэвдорж гишүүн бол туршлагатай улстөрч. Нам доторх авлигачдадаа их шахагддаг юм шиг байна лээ. Авлига бол Монголын зовлон, хүний эрхийн дайсан болоод байна. Авлигаасаа салах тухайн улс төрийн намын өөрийнх нь асуудал. МАН шүүмжлүүлээд ч гэсэн өөрсдийн авлигачдаа өөрсдөө шийдвэрлэнэ. Хурдтай үе солигдож байна. Сайн цаг наашилж байна.
Ирэх сард нүүрсний сонсгол хийх гэж байна. МАН Засгийн эрх барьсан он жилүүдэд дийлэнх хулгай яригдана. Намчирхал, дарга цэргийн хаацайлал байхгүйгээр асуудал илчлэгдэнэ. Авлигачдын үнэн нүүр царайг ил болгоно. УИХ-ын танхимд яригдаж, олон удаа асуугдсан жинхэнэ хулгайч илчлэгдэнэ. Нүүрсний сонсголыг таслан зогсоох, хийлгэхгүй байх асуудалд АН битгий татан ороодохоорой. Танай нам одоо хүртэл энэ хулгайчаасаа салж чадахгүй байна. Ардчилсан нам Б.Пүрэвдорж шиг шударга гишүүдээ гаргахгүй байгаад гайхаж байна. Өнөөх л авлигачидтайгаа 20 жил явж байна. Өөр намын дотоод асуудалд орох нь улс төрийн соёлгүй хэрэг гэдгийг би ойлгож байгаа. Нэгэнт ард түмэн нүүр царайг мэдчихсэн Мафийн эздээсээ хамтдаа салцгаая гэж уриалж байна.
Нам дотроо хагаралдаж, намынхаа ретингийг унагах гишүүд цөөнгүй. Энэ нь олон жилийн угшилтай. Өнөөдөр өвөр түрүүндээ орж явсан нөхдүүд маргааш нь хоёр тал болчихоод үзэлцэх нь энүүхэнд. Ардчилсан намынхан дотроо хагаралдан байж Нийслэлийн намын даргаараа Т.Батцогтын сонголоо.
Нийслэлийн Ардчилсан намын даргаар Т.Батцогтыг сонголоо. Нийт 235 гишүүн саналаа өгснөөс олонхийн саналыг Т.Батцогт хүлээв. Энэхүү сунгаанд Д.Бадарсан, Т.Батцогт, М.Тулгат нар өрсөлдсөн юм.
Т.Батцогт нь МоАХ-ноос нэр дэвшин өрсөлдсөн бөгөөд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөртөө Нийслэлийн Ардчилсан намын гишүүдийн тоог жилийн хугацаанд 40 мянган шинэ хүнээр нэмэгдүүлэх, гадаад харилцааг түшиглэн намын гишүүдээ БНСУ, Япон зэрэг оронд сургалтад хамруулах зэрэг арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм.
Холбоотой мэдээ:
ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ
ТОЙМ: УЛСТӨРЧДИЙН ДУУЛИАН ТАСРАХГҮЙ НЬ
Зочин · 2023/11/20
XUSNEER XANI SEKSYG80955877 49NASNI
Зочин · 2023/11/20
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/11/20
AX NRT SEKSEER80955877 46DESH
Зочин · 2023/11/20
SEKSEER UILCHLEED XALYYNAAR80955877