Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь

Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь хэмээн дуулж олны танил болсон дуучин Т.Цогсогмааг өдгөө танихгүй хүн байхгүй биз. Түүнийг залуус “Universe best songs-2012” наадмын шилдэгт багтаж байснаар нь таньдаг. Түүнийг аав, ээж нь урлагийн хүн болохыг ихээхэн дэмжиж өнөөдрийн амжилтад хүрэх эхлэлийг нь тавьж өгч байжээ.

Тэр анхны тоглолтоо "Хайр Хүсэл" нэртэйгээр тоглож Соёлын тэргүүний ажилтан цолыг энгэртээ гялалзуулж байлаа. Амьдралаа холбосон заяаны хань нь бас урлагийн хүн гэнэ шүү. Энэ тухайгаа ихэд нууцалж, миний урлагт амжилттай яваагийн ард нөхөр минь байдаг. Миний дараа дараагийн уран бүтээлүүд ар араасаа гарч амжилттай явах болно. Үүний ард  миний нөхөр бий. Тийм ч учраас миний уран бүтээл илүү их амжилттай яваа. Тэр минь продюсер хүн байдаг хэмээн ярьжээ.