Аравдугаар сарын НӨАТ-ын азтануудыг тодруулах ээлжит тохирол энэ сарын 22-нд буюу маргааш болно. Энэ оны аравдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдах юм.

Сугалааны урамшуулалд:

  • 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
    4 орон таарвал /40,000-100,000/
    5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
    6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
    7 орон таарвал /500,000- 10 сая/
    8 орон таарвал 5-30 сая төгрөг хожих юм.

Тохиролыг ибаримт аппликэйшн болон “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулна. Өнгөрсөн аравдугаар сард нэг супер азтан тодорсон. Ингэхдээ 2023 оны есдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийж, цахим системд бүртгүүлсэн 41,377,883 баримтыг оролцуулжээ.

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 37,169

4 орон таарсан /40,000-100,000/: 3,697

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 361

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 34

7 орон таарсан /500,000- 10 сая/: зургаа

8 орон таарсан: нэг супер азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.