Инстаграмд идэвхтэй Д.Уранзаяа “Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр буюу Укагийн төрсөн дүү. Мөн түүнийг Удган Т.Замандын отгон охин гэдгээр нь олон нийт илүү сайн танина. Олимпийн медальт С.Төгсцогттой хамт амьдарч хүүгээ төрүүлсэн ч хосуудын амьдрал бүтээгүй юм. Өдгөө хүүгээ өөрөө өсгөж яваа. 

Түүний инстаграм хаягийг 226 мянган хүн дагадаг. Тэр “Стар” телевизийн хөтлөгчийн ажлаа орхиж, Mongol HD телевизийн харьяа "Volume plus" телевизийн захирлаар томилогдон ажиллаж байв.  Өдгөө телевизийн салбараасаа хөндийрч эгчийнхээ үнэнч туслахын ажлыг сайн дураараа хийж, гадагшаа дотогшоо аялах болсон билээ.