“...Намууд нүүрснээс санхүүждэг” гэдгийг Лу.Гантөмөр гэрчлэв
2023/12/08
“...Монголын улс төрд “Нүүрсчдийн нам” гэж бий” гээд л дуулддаг байв. Итгэдэг ч үгүй, ойлгодог ч үгүй байлаа. Сонсгол эхэлснээс хойш харах нээ, нүүрсэнд МАН, АН-гүй хутгалджээ. Өнгөрсөн өдрүүдэд АН-ынх гарч ирж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эхний жилүүд, жижиг “Тавантолгой” зэргийг ярьж буй болохоор тэр. Ирэх долоо хоногт МАН-ынхан яригдана. “...Нам” гээд байгаа нь учиртай. Яагаад гэхээр “...Намууд нүүрснээс санхүүждэг” гээд байдаг нь үнэн бололтой. АН-ын дарга Лу.Гантөмөр гэрчлэв. Уржигдрын сонсгол дээр Б.Энхбаяр “...АН-ын МҮДН фракцын гишүүд "Акмиконсалтинг" ХХК-ийг үүсгэн байгуулж, “Тавантолгой” ХК-аас хямдаар нүүрс авч, өндөр үнэтэй борлуулан ашиг олдог” гэсэн танилцуулгыг хийсэн. Энэ явдалд АН-ын харьяалалтай долоон улстөрч өөрөө болон ойрын хамаарал бүхий хүнээрээ холбогджээ. Нэг нь АН-ын дарга Лу.Гантөмөр байв. Тэрбээр “...Нүүрсний хулгай Монголд нүүрлэж, Монголын эдийн засгийг асар ихээр хохироосон тухай бид бүгдээрээ мэднэ. 5.7 сая тонн нүүрсийг Монголын хил гаалиар бүртгүүлэлгүйгээр Хятадын хил дээр бүртгэлүүд аваад гарсан. Энэний хариуцлагыг найман жилийн хугацаанд засагласан Засгийн газрын тэргүүнүүд хүлээх учиртай. Харамсалтай нь, 15-16 жилийн өмнөх, магадгүй 20 жилийн өмнөх нүүрсний асуудлууд гээд “Тавантолгой” ХК-тай холбоотойгоор АН-ыг 5.7 сая тонн нүүрснийхээ хулгайтай зэрэгцүүлэн харлуулдаг ажил руу орчихлоо. МҮДН фракцын гишүүд аж ахуй нэгж байгуулаад 50 мянган тонн нүүрс худалдаж авсан мэтээр ярьж байна. Би бол 20 жилийн өмнө МҮДН фракцад байлаа. МҮДН фракцын УИХ-ын гишүүн байлаа. Бид тухайн үед “..УИХ-ын гишүүдээрээ нийлээд улс төрийн клуб байгуулъя. Клубын үйл ажиллагаа явуулахын тулд байр савтай болъё” гээд тухайн үед компани байгуулах тухай яригдаад өнгөрсөн. Би дараа жил нь МҮДН фракцаас гарсан. Бусад нөхдүүд клуб байгуулсан нь өнөөдөр үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ тэр компани хаана байрласан юм, хэн захирал болсон юм, ямар үйл ажиллагаа явуулсан юм миний хувьд мэдэх зүйл байхгүй. Тухайн үед УИХ-ын гишүүд байсан учраас хуулийн этгээдийн нэр дээр эхнэр, хүүхдээ оруулсан юм бий байх. Энэ компани лиценз аваад, бизнес хийгээд явсан гэж би мэдэхгүй. Манай эхнэр тэр компанийн ажилд оролцож үзээгүй” гэсэн юм. Лу.Гантөмөрийн хэлснээр АН-ын МҮДН фракцынхан оффистой болохоор эхнэр хүүхдийнхээ нэр дээр нүүрсний компани байгуулжээ. Энэ бол АН-ын нэг л фракцын ганцхан жишээ шүү дээ. Энэ байдлаараа дахиад ч ийм кэйс гарч ирж таарна. Мөн ирэх долоо хоногт МАН-ын баримтууд ч хөвөрнө дөө.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 8. БААСАН ГАРАГ. № 245 (7230)
хүннү · 2023/12/08
Саяны сонсголоор нүүрсний хулгайч гарсангүй, бүгд л “Би нүүс мэдэхгүй, түүнд би оролцоогүй, шинжээчидийн ирүүлсэн материал худлаа, миний үзээгүй сонсоогүй зүйлээр нэр төрд халдаж байна. Одоо залруулж аль” гэцгээсэн. Хэн хулгайч юм бүү мэд. Ямарч байсан саяны 4 хоногийн сонсголоор “хулгайч” илэрээгүй.
Зочин · 2023/12/08
Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda
Зочин · 2023/12/08
S AWI80955877
Зочин · 2023/12/08
дамдиночироо гэж